Богино хугацааны хөдөлмөр эрхлэх (C-4)

 

1) Олгох хүрээ: Түр хугацааны үзүүлбэр, тоглолт, зар сурталчилгаа, загвар өмсөх, лекц, илтгэл тавих, судалгаа хийх, технологи зааж сургах зэрэг ашгийн зорилгоор богино хугацааны хөдөлмөр эрхлэх иргэн
2 ) Визний төрөл : Богино хугацааны виз : 3 сар/90 хоног, хоёр удаагийн дабль виз: 6 сар/90 хоног, олон удаагийн виз: 1 жил, 3 жил, 5 жил/90 хоног
Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал 
1) Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг 
2) Гадаад паспорт/ хуулбар 1 хувь
3) Цагдаагийн газрын тодорхойлолт (18 –аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)
4) Эдийн засгийн чадвар нотлох бичиг баримт
5) Гэрлэлтийн лавлагаа (Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)
6) Урилга (Урих болсон шалтгаан, эх орондоо буцаж ирэхийг батлан дааж буй агуулгыг тусгах)
7) Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар
8) Хөдөлмөрийн гэрээ болон арга хэмжээнд оролцохыг тодорхойлсон бичиг баримт
9) Холбогдох яамны сайдын ажилд авахыг санал болгосон тодорхойлолт эсхүл албан бичиг, ажилд авах зайлшгүй шаардлагыг нотлох бичиг баримт
- Уран бүтээлчийн хувьд БНСУ-ын Медиа контент үнэлгээний хорооны санал болгосон тодорхойлолт
- Мэргэжлийн хөлбөмбөг буюу тамирчин, ахлагч, шүүгчийн хувьд БНСУ-ын хөл бөмбөгийн хорооны санал болгосон тодорхойлолт
- Мэргэжлийн го даамын тамирчингийн хувьд БНСУ-ын Го даамны холбооны санал болгосон тодорхойлолт
- Дэвшилтэт технологи эзэмшсэн буюу Gold болон IT карт эзэмших нөхцөл хангасан боловсон хүчний хувьд БНСУ-ын Аж үйлдвэр, технологийн сан болон БНСУ-ын IT Venture Бизнесийн Холбоо, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбооны санал болгосон тодорхойлолт
-  Мэргэжлийн чадвар хөгжүүлэх, сургах байгууллага болон тус байгууллагын гадаад хэлний багшийн хувьд хөдөлмөрийн албаны санал болгосон тодорхойлолт
- Гадаадын мэргэжлийн боловсон хүчний хувьд Жижиг дунд бизнесийн     корпорациас санал болгосон тодорхойлолтыг ажил байдлыг нотлох бичиг баримтын оронд бүрдүүлж өгөх боломжтой.