Бидний тухай

  • Паспорт Экспресс Интэрнейшнл ХХК 2009 онд байгуулагдсанаас хойш Өмнөд Солонгос, Канад, Австрали, Хорват, Норвеги, Өмнөд Африк, Их Британи, Чех, Герман зэрэг нийт 28 улсын Элчин Сайдын Яамдын Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар буюу албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  
  • Нийт Монгол улсын иргэд болон Монгол улсад хуулийн дагуу оршин суугаа гадаадын иргэдэд олон улсад зорчих виз мэдүүлэх боломжийг олгон ажиллаж байна.
  • Үйлчлүүлэгчдийн визний материалыг хүлээн авч, визний хариу шийдвэрлэгдэн ирсэн гадаад паспортыг хүлээлгэн өгөхөөс гадна орчуулга, зөвлөгөө үйлчилгээг хавсран явуулж виз мэдүүлэгчид болон нийт үйлчлүүлэгчдэд хамгийн тохиромжтой үйлчилгээ, орчинг бий болгон ажилладаг.
  • VFS Global-тай хамтран ажилласнаар тухайн компаниас ирүүлж буй сургалт программыг цаг тухайд нь ажилчиддаа хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь манай ажилчдын үйлчилгээний чанар болон мэдлэг үргэлж сайжирч, шинэчлэгдэж байдагтай салшгүй холбоотой.

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан:

09:00-17:00/визний материал хүлээн авах /

17:00-18:00  /визний хариу олголт /

13:00-14:00  / цайны цаг /

Бямба-Ням: Амарна