Cанамж
① Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлэх
② Гэрлэлтээр цагаачлах виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлэх
- Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичсэн тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.
- Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд виз татгалзахаас гадна урт хугацаагаар БНСУ-ын хилээр нэвтрэхийг хориглож холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж болно.
- Иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг БНСУ-аас олгогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөхөд бичиг баримтын хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 30 хоног хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.
- Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасч болно.
- Бүрдүүлж өгөх боломжгүй бичиг баримтын тухайд зорилго тодорхойлох боломжтой өөр бусад бичиг баримтаар орлуулах эсхүл өргөдөл бичиж өгч болно.
- Виз мэдүүлэхээр бүрдүүлж өгсөн бичиг баримтыг бүртгэж (шалгаж) дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлж буй өдрөөс эхлэн тооцвол 6 сар ба түүнээс дээш хугацаа үлдсэн байх.
- Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.