Хөнгөвчилсөн нөхцөл /C-3-1, C-3-9/

ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ

 

  1. Олгох ангилал : Богино хугацааны нийтлэг (C-3-1), Аялал жуулчлал (C-3-9), Эмчилгээ (C-3-3),  Богино хугацааны бизнес(C-3-4)
  2. Визний төрөл (хүчинтэй хугацаа/оршин суух хугацаа):
  • Богино хугацааны виз (S) : 3 сар / 90 хоног
  • Хоёр удаагийн дабль виз (D) : 6 сар / 90 хоног
  1. Олгох хүрээ :
  • А. Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага зэргээс зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох урилгатай иргэн
  • B. БНСУ-ын засгийн газрын зөвшөөрөл бүхий олон улсын байгууллагын урилгатай иргэн
  • C. Албан, дипломат паспорт эзэмшигч албан ажлаас бусад зорилгоор энгийн паспортаа ашиглан зорчих
  • D. Олон удаагийн визний нөхцөл хангасан болон олон удаагийн виз авч байсан иргэн
  • E. Байнгын зорчигч (Сүүлийн хоѐр жилийн дотор 4 удаа, нийт 10-аас дээш удаа БНСУд зорчсон иргэн)
  • F. Сүүлийн 5 жилийн дотор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн (БНСУ болон Монгол Улсын иргэний визгүй зорчдог улсаас бусад) 2 ба түүнээс дээш улс эсхүл 1 улс руу 3-аас дээш удаа зорчсон иргэн
  • G. БНСУ-руу сүүлийн 1 жилийн дотор богино хугацаагаар хоѐроос дээш удаа зорчсон, худалдаа, бизнесийн холбоо хамаарал нь баримтаар нотлогдож буй иргэн
  • H. БНСУ-ын иргэн (иргэншлээ солиулсан иргэн), болон БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр(F-6)-ийн шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, хүүхэд)
  • I. Урт хугацаагаар оршин суугч (F-2), байнгын оршин суугч (F-5)-ын өөрийн болон эхнэр/нөхрийн шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)
  • J. Хэвлэл мэдээллийн ажил (D-5), шашин (D-6), суурин төлөөлөгч(D-7), хөрөнгө оруулагч (D-8), Худалдаа эрхлэгч(D-9), Е ангиллын виз (E-9 ангиллаас бусад)-тэй иргэний шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)
  • K. C-G нөхцлийг хангасан иргэний гэр бүл (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх, эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)

Санамж: - Дээрхи нөхцлийг хангаж буй боловч өмнө нь хууль зөрчиж байсан эсэх, хилээр зорчиж байсан, оршин сууж байсан тухай мэдээллүүдийг шалгаж үзнэ. Хууль бусаар оршин суух, хууль зөрчих магадлалтай гэж үзвэл виз олгохоос татгалзах бөгөөд зөвхөн бүрдүүлсэн бичиг баримтаар шалгах нь хангалтгүй гэж үзвэл нэмэлт бичиг баримтыг шаардаж болно. 

< Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт >

  1. Виз мэдүүлгийн маягт + Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 1%
  2. Гадаад паспорт ( Хүчинтэй хугацаа 6сараас дээш )
  3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
  4. Гэрлэлтийн бүртгэлтэй эсэх лавлагаа (18-аас доош насны насанд хүрээгүй хүүхэд төрсний бүртгэлийн лавлагаа)
  5. Цагдаагийн газрын тодорхойлолт (18-аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)
  6. Солонгост байрлах газрын хаяг , утасны дугаар