Богино хугацааны аялал жуулчлал /C-3-9/

БОГИНО ХУГАЦААНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ (C-3-9)

 

  1. Олгох хүрээ : 90 Хоног хүртэл хугацаагаар БНСУ-д аялах, БНСУ-аас нисэх онгоц, усан онгоцонд дамжиж суух зорилгоор тус улсын хилээр нэвтрэх тохиолдолд
  2. Визний төрөл ( Хүчинтэй хугацаа / оршин суух хугацаа ) :
  • Богино хугацааны виз : 3сар / 90хоног
  • Хоёр удаагийн дабль виз: 6сар / 90хоног

< Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт >

  1. Виз мэдүүлгийн мягт + Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 1%
  2. Гадаад паспорт ( Хүчинтэй хугацаа 6сараас дээш )
  3. Гэрлэлт бүртгэлийн лавлагаа                                                                            Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа   E-MONGOLIA       / авах  E-mongolia бүртгэлгүй болон мэдээлэл олдохгүй тохиолдолд УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА+ Гэрлэлтийн гэрчилгээ ЭХ ХУВЬ    / насанд хүрээгүй хүүхэд Төрсний бүртгэлийн лавлагаа    / 
  4. Эдийн засгийн чадвар нотлох бичиг баримт
  • Аж ахуйн нэгжийн захирал : Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь + Байгууллагын татварын тодорхойлолт  )  Жич: ААН-ийн удирдлагын овог нэр болон Виз мэдүүлэгчийн овог нэр хоорондоо таарч байх / Хамгийн багадаа 6сараас дээш хугацаанд Захирлаар ажиллаж байх шаардлагатай/ 
  • Байгууллагын ажилтан : Ажлын газрын тодорхойлолт  + Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/   сүүлийн 1жилээр (Байгууллагад 1-с дээш жил тасралтгүй ажилласан , үүнээс сүүлийн 6 сарын цалингийн хэмжээ сар бүр 1.000,000₮-с дээш, 1,000,000 доошоо орсон тохиолдолд сүүлийн 6 сарын дансны хураангуй  )
  • Хувиараа бизнес эрхлэгч /түрээслэгч/ : Түрээсийн тодорхойлолт +Түрээсийн гэрээний эх хувь+ Түрээсийн төлбөр төлсөн баримт /сүүлийн 6сарын/ + Түрээслүүлэгч байгууллагын Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар + Виз мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хураангуй хуулга 
  • Тэтгэвэрийн иргэд: Тэтгэвэр / Тэтгэвэр тогтоосон газараас тодорхойлолт эсвэл     E-MONGOLIA лавлагаа  +Виз мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хураангуй  
  • Оюутан : Сургуулийн тодорхойлолт+ Оюутны үнэмлэх + Дүнгийн хуулбар + Сургалтын төлбөр төлсөн баримт + Виз мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хураангуй хуулга
  • Малчин : Малчны тодорхойлолт + Малчны үнэмлэх + Малын А данс + Виз мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хураангуй 
  • Ажил эрхэлдэггүй бол : Виз мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хураангуй хуулга /Виз мэдүүлэгчийн зөвхөн өөрийн нэр дээрх данс байх ба хамтран эзэмшигчгүй дансны хураангүй байхгүй байх  / ※ Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх ​

 

  • 18-аас доош насны, насанд хүрээгүй хүүхэд Төрсний бүртгэлийн лавлагаа /E-mongolia/