Хэлний бэлтгэлд суралцах (D-4-1)

  1. Олгох хүрээ : Ерөнхий боловсролын сургууль төгсөөд их, дээд сургуулийн харьяа хэлний бэлтгэлд солонгос хэл суралцах гэж буй иргэн
  • Олон улсын боловсролын хүрээлэнгийн урилгатай засгийн газрын тэтгэлэгт оюутан: Виз мэдүүлгийн маягт (Хураамжаас чөлөөлөгдөнө), Гадаад паспорт, хуулбар, ц цагдаагийн газрын тодорхойлолт, хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом/дүнгийн жагсаалтын эх хувь ба хуулбарыг өгөх
  • Хууль бусаар оршин суух магадлал 1%-аас бага, Магадлан итгэмжлэгдсэн сургууль: Элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификатыг шаардана.

Суралцах зорилго, санхүүгийн чадвар зэрэг визний мэдүүлгийг шалгахад шаардлагатай гэж үзвэл нэмэлт бичиг баримт шаардаж болно.

  • Гадаад оюутан элсүүлэх болон хянах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн сургуулийн жагсаалтыг хавсралтаас үзнэ үү. (http://www.studyinkorea.go.kr)
  1. Визний төрөл: 6 сар хүртэл хугацаатай нэг удаагийн виз

 

  1. Товчлол болон тайлбар

Товчлол

Нэршил

Тайлбар

D-4-1

Солонгос хэлний бэлтгэлд суралцах

 

D-4-7

Гадаад хэлний бэлтгэлд суралцах

 

 

  1. а. Нэршил тус бүр дээрх виз олгох эсэх хүснэгт – 2019.09.30 хүртэл

Сургууль бүрээр

Визний ангилал

Виз олгох

Кодтой виз олгох

Цахим виз

Хууль бусаар оршин суух магадлал 1%-аас бага, Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-4-1

o

o

 x

Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-4-1

o

x

x

Энгийн их, дээд сургууль

D-4-1

o

x

x

 

  1. Нэршил тус бүр дээрх виз олгох эсэх хүснэгт – 2019.10.01 өдрөөс эхлэн мөрдөнө

Сургууль бүрээр

Визний ангилал

Виз олгох

Кодтой виз олгох

Цахим виз

Хууль бусаар оршин суух магадлал 1%-аас бага, Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-4-1

o

o

x

Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-4-1

o

x

x

Энгийн их, дээд сургууль

D-4-1

x

o

x

Зэрэглэл доогуур их, дээд сургууль

D-4-1

x

o

x

Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт

1) Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг, визний хураамж 60 ам.доллар
2) Гадаад паспорт/ хуулбар 1 хувь
3) Товч намтар (ЭСЯ-ны маягтын дагуу бөглөх, МS Word, Hangul программ ашиглах, заавал өөрийн гараар гарын үсгээ зурах)
4) Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
5) Төлбөр төлсөн баримтын эх хувь (1 улирал)
6) Хэлний бэлтгэлийн төлөвлөгөө(Хичээлийн хуваарь, хичээл заах багш нарын хүснэгт), хэлний бэлтгэл хичээлийн өнөөгийн байдал(сургуулийн өөрийн маягт) 
7) Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
- Өөрийн болон сургалтын зардал хариуцагчийн Монгол дахь дансны хуулга (Виз мэдүүлэх өдрөөс өмнө 14 хоногийн дотор авсан байх)
※ Дансны хуулга авах өдрийн байдлаар 10,000 ам.доллартай дүйцэхүйц мөнгийг 1 сараас дээш хугацаагаар заавал байршуулах ба 1 сарын хугацаанд мөнгөн дүнгийн хэмжээ 1 өдөр ч заасан хэмжээнээс буусан тохиолдолд санхүүгийн чадвар нотлогдохгүй болохыг анхаарна уу.
* Виз мэдүүлэгч  18 нас хүрсэн бол  мөнгө зөвхөн өөрийн нэр дээр байршуулсан байх 
*Виз мэлүүлэгч 18 нас хүрээгүй ториолдолд  төрсөн эцэг, эхийн нэр дээр байршуулсан байж болно. 
- Тухайн дансны сүүлийн 3 сарын хуулга (Хуулга авах өдрийг хүртэл)
- Сургалтын зардлыг хариуцах тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлыг нотлох төрөл садангийн лавлагаа
- Сургалтын зардал хариуцагчийн сарын орлогыг нотлох бичиг баримт (Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт зэрэг)
8) Гэрлэлтийн лавлагаа 
- Насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхний лавлагаа)
9)Төрсний бүртгэлийн лавлагаа  / emomgolia  авах /
10) Цагдаагийн газрын тодорхойлолт (18 –аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. 
11) Сүрьеэгийн шинжилгээ бичиг (БНСУ-ын ЭСЯ-ны заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү)
12)    Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамт
- Одоо сурч байгаа эсвэл сургуулиас гарсан бол: бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй тодорхойлолт, өмнөх хичээлийн жилийн дүнгийн жагсаалт)
[Дүнгийн шалгуур үзүүлэлт]
- Ерөнхий боловсролын сургууль: голч дүн 75%-аас дээш байх, их дээд сургууль, магистр: голч дүн 2.4-өөс дээш байх (Улсын сургууль төгссөн голч дүн 2.0-оос дээш байх)
※ БНСУ-ын их дээд сургуулийн гадаад оюутны тэтгэлгээс гадна тусгай      тэтгэлэгтэй тохиолдолд хамаарахгүй.
※ Санамж
1. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ
- Хэлний бэлтгэл/Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч : 
Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох. (батлан даагч тус бүрийн сарын орлого ойролцоогоор 2,500,000 төгрөг байх)
- Эцэг, эх нас барсан тохиолдолд хоёрдугаар батлан даагч буюу төрсөн эгч, дүү эсхүл авга нагац
2. Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл 1 сараас дээш хугацаагаар байршсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх
 [1 жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох]
• Сургалтын төлбөр 1 жил + Нэг талын онгоцны билет+Амьдралын зардал сар бүр 500 ам.доллар(хоол, байр + хэрэглээний мөнгө+ном сурах бичиг болон бусад)