ОЛОН УДААГИЙН ВИЗ |
Хамрагдах хүрээ :
A. БНСУ-д сүүлийн 24сарын дотор 4 удаа виз авч явсан эсвэл нийт 5удаа виз аваад зорчиж байсан иргэн / Үүнд: С3-3 буюу эмчилгээний визээр зорчсоныг тооцохгүй. /
B. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
C. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
D. 10,000 ам доллар-оос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь 2,000 ам доллар-оос дээш зарцуулалттай карт эзэмшигч (АТМ, Бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй)
E. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуй нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
F. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, Монгол Улсад оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
G. ЭСЯ-ны холбогдох нөхцлийг хангаж буй Их Эмч, Өмгөөлөгч, Их Сургуулийн ахлах багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
H. ЭСЯ-ны холбогдох нөхцлийг хангаж буй Сэтгүүлч, Найруулагч, Редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн
I. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
J. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн(Үүнд коллеж хамаарахгүй)
K. Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин(2020 оны 1 сарын байдлаар 1.25сая төгрөг)-аас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцлийг хангаж буй иргэн
L. ЭСЯ-ны холбогдох нөхцлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин(Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
M. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө (бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн
N. А-M нөхцлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
O. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (Сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн (байнгын зорчигч) ㅇ Визний хүчинтэй хугацаа/1 удаа оршин суух хугацаа: 5 жилийн олон удаагийн виз /30 хоног
Визний хүчинтэй хугацаа: 1жил/3жил/5жил
- 3 жилийн олон удаагийн виз: 1 жилийн олон удаагийн виз авч байсан, визний хугацаандаа 2 ба түүнээс дээш удаа зорчсон, оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн
- 5 жилийн олон удаагийн виз: 3 жилийн олон удаагийн виз авч тухайн хугацаанд аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн мөн байнга зорчдог иргэн
※ 3 ба 5 жилийн олон удаагийн визийг олон удаагийн визний хугацаагаа дуусахаас 1 сарын өмнө мэдүүлэх боломжтой. (Жишээ нь: 2018.1.31-ний өдөр дуусах бол 2018.1.1-ний өдрөөс мэдүүлэх боломжтой)
※ Олон удаагийн визний нөхцөл хангаж буй иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавхи мөн оршин суух хугацаанд аливаа зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж, 1 жилийн олон удаагийн виз олгохгүйгээр шууд 3 болон 5 жилийн олон удаагийн визийг олгох боломжтой
Оршин суух хугацаа(1 удаа) : 90 хоног (Дээрхи O нөхцөлд хамаарах байнгын зорчигч нь оршин суух хугацаа 30 хоногтой 5 жилийн олон удаагийн виз мэдүүлнэ)
Хязгаарлах нөхцөл - Зорчих бүрдээ 30-аас дээш хоног ажил эрхлэх зорилгоор байнга урт хугацаагаар оршин суудаг иргэн - Хилээр нэвтрэхийг хориглосон (Виз олгохыг хориглосон), өмнө нь хуурамч паспорт ашиглаж байсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн, БНСУ-д зорчих болон хууль бус хөдөлмөр эрхлэлтийг зуучилсан, бусад гэмт хэргийн улмаас хорих ялаас дээш ял авсан иргэн - Хууль бусаар оршин сууж байсан (БНСУ-ын нутаг дэвсгэрээс гарах захирамж үл хамаарна), хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан, оршин суугаа хаягийн өөрчлөлтийг бүртгүүлээгүй зэрэг Хилийн шалгах нэвтрүүлэх тухай хуулийн энгийн заалтуудыг зөрчсөний улмаас хилээр нэвтрэх эрх нь (Виз олгогдох эрх) сэргээгдсэн боловч арга хэмжээ авахуулснаас хойш 2 жил өнгөрөөгүй байгаа иргэн
< Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх үндсэн бичиг баримт >
А. БНСУ-ын хилээр орж гарсныг нотлох баримт (Визтэй хэсэг болон хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар) - Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын лавлагаа дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, 1 жилээс дээш хугацаагаар ажилласан байх - Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (Татварын цахим тодорхойлолт) - БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн ※ Эмчилгээний виз(С-3-3)-ний хувьд 2 сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан, виз мэдүүлж буй өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд БНСУ-д зорчсон тохиолдолд олон удаагийн визний нөхцөлд хамааруулан тооцно. Бусад ангиллын визээр зорчсон тохиолдолд олон удаагийн визний нөхцөлд хамааруулан тооцно
B. - Ажлын газрын тодорхойлолт, , нийгмийн даатгалын лавлагаа мөн хүчин төгөлдөр албан болон дипломат паспортын хуулбар (хүчинтэй хугацаа хамгийн багадаа 3 сараас дээш байх)
C. - Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаа
D. - Банкны тодорхойлолт(зээлийн кредит лимитийг бичүүлэх ), картны хуулга - Картны хуулбар
E. - Байгалийн баялаг∙эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохыг нотлох бичиг баримт (Аж ахуй нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл гэх мэт) - Байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулахтай холбоотойгоор БНСУ-ын талтай байгуулсан гэрээ -Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг
F. - Иргэншлээ солиулсан иргэн: Гадаад иргэнээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт (Хилийн шалган нэвтрүүлэх албанаас олгох) эсхүл иргэний үндсэн мэдээллийн тодорхойлолт (дэлгэрэнгүй) өгөх -Монгол Улсад оршин сууж буй БНСУ-ын иргэн: Гадаад паспортын хуулбар, оршин суух үнэмлэхний хуулбар - Хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш хугацаагаар хууль ёсны дагуу амьдарч буй иргэн: БНСУ, Монгол хоёр улсын гэрлэлтийн тодорхойлолт (БНСУ: Сүүлийн 3 сар, Монгол Улс: Сүүлийн 45 хоногийн дотор олгосон байх)
M. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (Сүүлийн 45 хоногийн дотор олгосон байх), улсаас итгэмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний газрын тодорхойлолт (Сүүлийн 6 сарын дотор олгосон байх), Сүүлийн 6 сарын турш хадгалсан мөнгөн хадгаламжийн дүн : Дундаж үлдэгдлийн тодорхойлолт
N. Олон удаагийн виз эзэмшигч иргэний гэр бүл болохыг нотлох бичиг баримт (Сүүлийн 30 хоногийн дотор олгосон байх) Олон удаагийн виз эзэмшигч иргэний гадаад паспортын нүүр хэсэг, визтэй хэсгийн хуулбар
O. БНСУ-ын хилээр орж гарсныг нотлох бичиг баримт (Визтэй хэсэг болон хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар) Визний хүчинтэй хугацаа/1 удаа оршин суух хугацаа: 5 жилийн олон удаагийн виз /30 хоног