Их дээд сургуульд суралцах (D-2)

1) Олгох хүрээ: Коллеж ба түүнээс дээд шатны боловсролын байгууллага эсвэл эрдэм шинжилгээ болон судалгааны байгууллагад суралцах, судалгаа хийх гэж буй иргэн
※ Олон улсын боловсролын хүрээлэнгийн урилгатай засгийн газрын тэтгэлэгт оюутан: Виз мэдүүлгийн маягт (Хураамжаас чөлөөлөгдөнө), паспорт/хуулбар, цагдаагийн газрын тодорхойлолт, хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом/дүнгийн жагсаалтын эх хувь ба хуулбарыг өгөх
※ Хууль бусаар оршин суух магадлал 1%-аас бага, Магадлан итгэмжлэгдсэн сургууль: Элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификатыг шаардана. 
(Суралцах зорилго, санхүүгийн чадвар зэргийг визний материал шалгах явцад нэмэлтээр шаардаж болно)
※ Гадаад оюутан элсүүлэх болон хянах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн сургуулийн жагсаалтыг хавсралтаас үзнэ үү. (http://www.studyinkorea.go.kr)
2) Визний төрөл : 2 жил хүртэлх нэг удаагийн виз
 
3) Товчлол болон тайлбар
Товчлол Нэршил Тайлбар
D-2-1 Коллежид суралцах
D-2-2 Бакалаврын сургалтанд суралцах
D-2-3 Магистрын сургалтанд суралцах
D-2-4 Докторын сургалтанд суралцах
D-2-5 Судалгаа хийх
D-2-6 Солилцооны оюутан
D-2-7 Ажил-сургалт хавсарсан 2016.05.16 шинээр нэмэгдсэн
D-2-8 Богино хугацаагаар суралцах 2016.05.16 шинээр нэмэгдсэн
 
4) а. Нэршил тус бүр дээрх виз олгох эсэх хүснэгт – 2019.09.30 хүртэл

Сургууль бүрээр

Визний ангилал

Виз олгох

Кодтой виз олгох

Цахим виз

Хууль бусаар оршин суух магадлал 1%-аас бага, Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-2-1 ~ 2

o

o

x

D-2-3 ~ 4

o

o

o

Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-2-1 ~ 2,5,6,7,8

o

x

x

D-2-3, D-2-4

o

x

o

Энгийн их, дээд сургууль

D-2-1 ~ 8

o

x

x

 

b. Нэршил тус бүр дээрх виз олгох эсэх хүснэгт – 2019.10.01-ээс мөрдөнө

Сургууль бүрээр

Визний ангилал

Виз олгох

Кодтой виз олгох

Цахим виз

Хууль бусаар оршин суух магадлал 1%-аас бага, Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-2-1 ~ 8

   o

o

o

Магадлан итгэмжлэгдсэн сургууль

D-2-1 ~ 2,5,6,7,8

o

x

x

D-2-3, D-2-4

o

o

o

Энгийн их дээд сургууль

D-2-1 ~8

o

x

x

Зэрэглэл доогуур их, дээд сургууль

D-2-1 ~ 5,7

o

x

x

D-2-6, D-2-8

x

o

x

 

Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт

1) Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг, визний хураамж 60 ам.доллар
2) Гадаад паспорт/ хуулбар 1 хувь
3) Товч намтар (ЭСЯ-ны маягтын дагуу бөглөх, МS Word, Hangul программ ашиглах, заавал өөрийн гараар гарын үсгээ зурах)
4) Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
5) Төлбөр төлсөн баримтын эх хувь (1 улирал) 
6) Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
- Өөрийн болон сургалтын зардал хариуцагчийн Монгол дахь дансны хуулга (Виз мэдүүлэх өдрөөс өмнө 14 хоногийн дотор авсан байх)
※ Дансны хуулга авах өдрийн байдлаар 20,000 ам.доллар(тухайн сургууль нь төвийн бүсэд байрладаг), 18,000 ам.доллартай(төвийн бус бүсэд байрладаг) дүйцэхүйц мөнгийг 1 сараас дээш хугацаагаар заавал байршуулах ба 1 сарын хугацаанд мөнгөн дүнгийн хэмжээ 1 өдөр ч заасан хэмжээнээс буусан тохиолдолд санхүүгийн чадвар нотлогдохгүй болохыг анхаарна уу.
* Виз мэдүүлэгч  18 нас хүрсэн бол  мөнгө зөвхөн өөрийн нэр дээр байршуулсан байх 
*Виз мэлүүлэгч 18 нас хүрээгүй ториолдолд  төрсөн эцэг, эхийн нэр дээр байршуулсан байж болно. 
※ Төвийн бүс: Сөүл хот, Инчон хот, Гёнги аймаг, Төвийн бус бүс: Сөүл хот, Инчон хот, Гёнги аймгаас бусад бүс нутаг
- Тухайн дансны сүүлийн 3 сарын хуулга (Хуулга авах өдрийг хүртэл)
- Сургалтын зардлыг хариуцах тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлыг нотлох төрөл садангийн лавлагаа
- Сургалтын зардал хариуцагчийн сарын орлогыг нотлох бичиг баримт (Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт зэрэг)
7) Гэрлэлтийн лавлагаа 
- Насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхний лавлагаа)
8) Цагдаагийн газрын тодорхойлолт (18 –аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. 
9) Сүрьеэгийн шинжилгээ бичиг (БНСУ-ын ЭСЯ-аас заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү)
10) Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамт
- Одоо сурч байгаа эсвэл сургуулиас гарсан бол: бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй тодорхойлолт, өмнөх хичээлийн жилийн дүнгийн жагсаалт)
[Дүнгийн шалгуур үзүүлэлт]
- Ерөнхий боловсролын сургууль: голч дүн 75%-аас дээш байх, их дээд сургууль, магистр: голч дүн 2.4-өөс дээш байх (Улсын сургууль төгссөн голч дүн 2.0-оос дээш байх)
※ БНСУ-ын их дээд сургуулийн гадаад оюутны тэтгэлгээс гадна тусгай      тэтгэлэгтэй тохиолдолд хамаарахгүй.
11) Хэлний чадвар нотлох бичиг баримт(Зэрэглэл доогуур сургуульд хамаарна. 2019.10.01 өдрөөс эхлэн мөрдөнө)
- Солонгос хэл 
Коллеж: Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (TOPIK) 3-р зэрэг, эсвэл Сэжун Институтын Дунд-1 болон түүнээс дээш
Их, дээд сургууль: Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (TOPIK) 4-р зэрэг, эсвэл Сэжун Институтын Дунд-2 болон түүнээс дээш
- Англи хэл 
TOEFL 530(CBT 197, iBT71), IELTS 5.5, CEFR B2, TEPS 600оноо
 
※ Санамж
1. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ
- Хэлний бэлтгэл/Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч : 
Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох. (батлан даагч тус бүрийн сарын орлого ойролцоогоор 1,000,000 төгрөг байх)
- Эцэг, эх нас барсан тохиолдолд хоёрдугаар батлан даагч буюу төрсөн эгч, дүү эсхүл авга нагац
2. Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл 1 сараас дээш хугацаагаар байршсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх
 [1 жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох]
• Сургалтын төлбөр 1 жил + Нэг талын онгоцны билет+Амьдралын зардал сар бүр 500 ам.доллар(хоол, байр + хэрэглээний мөнгө+ном сурах бичиг болон бусад)
 
Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт
1. Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг, визний хураамж 60 ам.доллар
2. Гадаад паспорт/ хуулбар 1 хувь
3. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Сургууль хооронд байгуулсан хэлэлцээрийн хуулбар, уригч сургуулийн захиралын албан бичиг
5. Харъяа сургуулийн захиралын тодорхойлолт
6. Харъяа сургуулийн оюутны болон дүнгийн тодохойлолт 
7. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
8. Гэрлэлтийн лавлагаа 
- Насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхний лавлагаа)
9. Цагдаагийн газрын тодорхойлолт (18 –аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. 
10. Сүрьеэгийн шинжилгээ бичиг (БНСУ-ын ЭСЯ-ны заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү)
11. Хэлний чадвар нотлох бичиг баримт(Зэрэглэл доогуур сургуульд хамаарна. 2019.10.01 өдрөөс эхлэн мөрдөнө)
- Солонгос хэл 
Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (TOPIK) 3-р зэрэг
- Англи хэл 
TOEFL 510