Гэрлэлтээр цагаачлах /F-6/

14. Гэрлэлт цагаачлал(F-6)

  1. Олгох хүрээ : БНСУ-ын хуулийн дагуу гэрлэлтээ батлуулж, Солонгос эхнэр/нөхөртэйгээ хамт амьдрах зорилгоор БНСУ-д 91 хоногоос дээш хугацаагаар оршин суух гэж буй Монгол иргэн
  2.  Виз олгох нөхцөл: БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийн Хэрэгжүүлэх журмын 9 дүгээр зүйл 5 (Гэрлэлт хамтран амьдрах зорилгоор виз олгох 
  3. Шалгагдах хугацаа: 2 сар шалгагддаг хэдий ч нарийвчилсан шалгалт, консулын ярилцлага, бодит байдалтай танилцах шалгалт зэрэг шалгалтуудыг хийх шаардлагатай гэж үзвэл хариу гарах хугацаа хойшилно. Ялангуяа монгол эхнэр/нөхөр нь БНСУ-ын хилээр орох эрх нь хаалттай байх зэрэг зөрчилтэй тохиолдолд ердийн үеэс илүү удаан шалгагдаж болно.

Хилийн шалган нэвтрүүлэх тухай хууль 
Хэрэгжүүлэх журам

•9-р зүйл 5: (Гэрлэлт, хамтран амьдрах зорилгоор виз олгох хэм хэмжүүр)
•① 9-р зүйл 4.1-д заасны дагуу гэрлэлт, хамтран амьдрах зорилгоор визний мэдүүлэг авсан хилийн чанадад суугаа ЭСЯ-ны сайд нь гэрлэлтийн үнэн бодит байдал, хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой эсэхийг шалгах үүднээс 9-р зүйлийн 2(5-аас бусад)-ын бүх зүйл заалтаас гадна виз мэдүүлсэн гадаад иргэн болон уригчийн талаарх дор дурдах нөхцөлүүдийг шалгаж болно. Гэхдээ уригч болон уригдагчийн дундаас төрсөн хүүхэд байх зэрэг БНСУ-ын Хууль зүйн сайдын тогтоосон тусгай тохиолдлуудад хамаарч буй үед зарим нөхцөлүүдээс чөлөөлж болно. (2013.10.10, 2015.6.15, 2018.9.21 тус тус нэмэлт өөрчлөлт орсон)
•1. Дотносож үерхсэн хугацаа болон гэрлэх хүсэлтэй байгаа эсэх
•2. Тухайн улсын хуулийн дагуу гэрлэлтээ батлуулсан эсэх
•3. Уригч нь сүүлийн 5 жилд өөр нөхөр/эхнэр урьж байсан эсэх
•4. Уригч нь 「Иргэний суурь амьжиргааг хамгаалах тухай хууль」-ийн 2.11 зүйл ангид заасны дагуу дундаж орлогыг харгалзаж жил бүр Хууль зүйн сайдын тогтоодог орлогын нөхцөлийг хангаж буй эсэх
•5. Эрүүл мэндийн байдал болон гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар харилцан мэдээлэл солилцсон эсэх
•6. Уригдагч нь анхан шатнаас дээш солонгос хэлний мэдлэгтэй эсэх. Нарийвчлан шалгах хэм хэмжүүрийг Хууль зүйн сайд тогтооно. 
•7. Эхнэр нөхөр хоёр цаашдаа байнгын хамт амьдрах орон байраа тогтсон эсэх. Түрээсийн өрөө, мотел, хүлэмж зэргийг эхнэр нөхөр хоёр цаашид байнгын хамт амьдрах боломжгүй орон байр гэж үзнэ.
•8. Уригч нь 「Иргэншлийн тухай хууль」-ийн 6.2.1 мөн 6.2.2-т заасны дагуу иргэншилтэй болсон, хэрэгжүүлэх тогтоолын одтой 1-ийн 3-т заасан байнгын оршин суух(F-5) 6.2.2-т заасны дагуу байнгын оршин суух эрх авснаас хойш 3жил өнгөрсөн эсэх
•② Хилийн чанад дахь ЭСЯ-ны сайд нь дээрх хуулийн зүйл ангид заасан нөхцөлийг хангаж буй эсэхийг шалгах нягтлах үүднээс шаардлагатай бол харьяа төрийн байгууллагын дарга эсвэл томилолтын газрын даргыг явуулан үнэн худлыг шалгуулах хүсэлт гаргаж болно. (2011.12.23, 2018.05.15 нэмэлт өөрчлөлт орсон)
•③ Дээрх хуулийн зүйл ангид заасан нөхцөл тус бүрийг шалгаж нягталсны үр дүнд виз олгогдох боломжгүй болсон тохиолдолд тус виз мэдүүлэгч нь солонгос эхнэр/нөхөртэйгөө гэрлэлтийнхээ талаар дахин бодож, татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа виз мэдүүлэх боломжтой болно. Гэхдээ жирэмсэн зэрэг бусад шалтгааны улмаас Солонгосруу яаралтай явах шаардлагатай тохиолдолд 6 сар өнгөрөхөөс өмнө виз мэдүүлж болно
 

 

Виз мэдүүлэгч(Монгол эхнэр/нөхөр)-ийн бүрдүүлэх материал

1. Визний анкет : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5-4.5см өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Гадаад паспортын хуулбар 1 хувь

3. Гэрлэлтийн байдлын талаарх дэлгэрэнгүй анкет (Маягтыг ЭСЯ-ны цахим хуудаснаас татаж авна)

4. Солонгос хэлний түвшинг нотлох бичиг баримт

  - Солонгос хэлээр хоорондоо харилцдаг бол: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын дүнгийн хуудас, БНСУ-ын ЭСЯ-аас зааж тогтоосон боловсролын байгууллагад суралцан төгссөн сертефикат, Солонгос хэл дээр мэргэжил эзэмшсэн төгсөлтийн диплом зэрэг

  - Солонгос хэлнээс өөр хэлээр хоорондоо харилцдаг бол: Сүүлийн 1 жил болон түүнээс дээш хугацаагаар тухайн улсад оршин сууж байснаа нотлох хилээр орж гарсан тэмдэглэл, тухайн хэлээ эзэмшсэн гэдгийг нотлох бичиг баримт

Уригч тал(Солонгос эхнэр/нөхөр)-ийн бүрдүүлэх материал

1. Урилга (Гэрлэлт цагаачлалын визны урилгын тусгай маягтыг ЭСЯ-ны цахим хуудаснаас татаж авна)

2. Батлан даалтын бичиг (Маягтыг ЭСЯ-ны цахим хуудаснаас татаж авна. Батлан даах хугацаа: хилээр нэвтрэх өдрөөс эхлэн 2 жил)

3. Үндсэн мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, Гэрлэлт байдлын дэлгэрэнгүй лавлагаа, Ам бүлийн тодорхойлолт, Иргэний бүртгэлийн лавлагаа

4. Орлого болон амьдрах нөхцөлөө нотлох бичиг баримт

 

Ангилал

Бүрдүүлэх материал

Тайлбар

Суурь материал

(Зайлшгүй шаардлагатай)

Орлогын мэдүүлгийн тодорхойлолт (Татварын Ерөнхий газраас авах)

Өмнөх оны орлогоо нотлох (ТЕГ-т мэдүүлсэн бүхий л орлогыг шалгах боломжтой бөгөөд орлогоо мэдүүлээгүй тохиолдолд ч мэдүүлээгүй нь үнэн гэсэн тодорхойлолтыг авах)

Зээл төлбөр мэдээллийн лавлагаа

Банкны Нэгдсэн холбооноос авах

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эсвэл байрны түрээсийн гэрээ

Амьдрах нөхцлийг нотлох бичиг баримт

Ажил эрхлэдэг тохиолдолд

Орлогын албан татвар төлсөн баримт

Ажлын газраасаа авах

Ажлын газрын тодорхойлолт

Бусад ажил эрхлэлтээс олж буй орлогоо нотлох бичиг баримт

 

Бизнес эрхлэдэг тохиолдолд

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний тодорхойлолт

Татварын Ерөнхий азраас авах

Бусад өөрийн эрхэлж буй бизнесээс олж буй орлогоо нотлох бичиг баримт

Жишээ: газар тариалан болон загас агнуурын аж үйлдвэрт ажилладаг тухай тодорхойлолт, Орлогоо нотлох боломжгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол ЭМД төлсөн лавлагаа болон ЭМД-ийн нөхцөл хангасан лавлагаа зэргийг нэмэлтээр бүрдүүлэх

Бусад орлого, эд хөрөнгөөр орлогоо нотлож буй тохиолдолд

Холбогдох нотлох бичиг баримт

Тухайн орлогоо нотлох бичиг баримт

  • Орлого нотлоход журмын дагуу ТЕГ-т мэдүүлсэн орлого дээр үндэслэн шалгах ба орлого нотлоход дараах хүснэгтийг баримтлана(2019он).

 

Ангилал

2 ам бүл

3 ам бүл

4 ам бүл

5 ам бүл

6 ам бүл

Орлогын тогтсон хэмжээ (Вон)

17,439,168

22,560,192

27,681,216

32,82,240

37,923,264

  • 7 ам бүлээс дээш байх тохиолдолд, 1 хүний 5,121,024вон нэмэгдэнэ.  

Гадаад иргэнтэй гэрлэж буй иргэдэд зориулсан сургалтанд хамрагдах шаардлагатай хүмүүс дараах бичиг баримтыг нэмэлтээр бүрдүүлнэ

 

Бичиг баримтын төрөл

Тайлбар

Гадаад иргэнтэй гэрлэж буй иргэдэд зориулсан сургалтын гэрчилгээ

Урилга дээр гэрчилгээний дугаарыг бичсэн бол гэрчилгээг өгөхгүй байж болно

Цагдаагийн газрын тодорхойлолт

Монгол эхнэр/нөхөр бүрдүүлэх

Эрүүл мэндийн үзлэгт орсон магадлагаа*

Виз мэдүүлэгч, уригч хоёулаа бүрдүүлэх

 

*Эрүүл мэндийн магадлагаа: Виз мэдүүлсэн өдрөөс 6 сарын дотор авсан байна

1) Солонгос эхнэр/нөхөр

○ Магадлагаа авах эмнэлэг: Эрүүл мэндийн тухай хуулийн 3-р зүйлийн 2-р анги 3-т заасны дагуу эмнэлэгийн зэрэг бүхий эрүүл мэндийн байгууллага эсвэл Орон нутгийн эрүүл мэндийн тухай хуулийн 7-р зүйлд заасны дагуу эрүүл мэндийн төвөөс авч бүрдүүлнэ. 

○ Шинжилгээний төрөл: Төрийн албан хаагчийн эрүүл мэндийн шинжилгээний журамд заасан шинжилгээний энгийн төрлүүдээс гадна сэтгэц, БЗХӨ, ДОХ зэрэг нарийн төрлийн шинжилгээнүүдийг өгч халдвар байгаа эсэхийг магадлагаанд заавал тусгасан байна.

2) Монгол эхнэр/нөхөр

Эрүүл мэндийн шинжилгээний төрөл нь солонгос эхнэр/нөхөртэй адил байх ба ДОХ/БЗХӨ /сэтгэцийн өвчин байгаа эсэхийг магадлагаанд заавал тусгасан байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг эсвэл үүнтэй төстэй хэмжээний томоохон эмнэлэгээс авсан магадлагааг хүлээн зөвшөөрнө.

※Дараах тохиолдолд <Гадаад иргэнтэй гэрлэж буй иргэдэд зориулсан сургалт>-нд суухаас чөлөөлж болох ба чөлөөлөгдсөн тохиолдолд нэмэлт бичиг баримт(цагдаагийн газрын тодорхойлолт, эрүүл мэндийн магадлагаа)-аас давхар чөлөөлөгдөнө. Үүнд:

○ Монгол эхнэр/нөхрийнхөө улсад эсвэл гуравдагч улсад суралцсан, томилогдон ажиллах зэргээр 45 хоногоос дээш оршин суунгаа танилцан дотноссон тохиолдолд

○ Монгол эхнэр/нөхөр нь 91 хоногоос дээш хугацаагаар Солонгост хууль ёсны дагуу оршин суунгаа танилцан дотноссон тохиолдолд

○ Эхнэр нь жирэмсэн, хүүхэд төрүүлсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд

☞ Дээрх чөлөөлөгдөх тохиолдлуудад хамаарч байгаа бол нотлох бичиг баримт, тухайлбал танилцан дотноссон талаарх тайлбар, ойр дотны хүмүүс гэдгээ батлах бичиг, зураг, харилцсан и-мэйл, хоорондоо ярьсан дуудлагын жагсаалт, хилээр орж гарсан тэмдэглэл(хилийн шалганы дардас зэрэг) зэргийг өгч чөлөөлөгдөх боломжтой эсэхийг шалгуулахыг хүсье.  

 

  • Дээрх бичиг баримтаас гадна тухай нөхцөл бүрийг хангаж байгаа эсэхийг нягтлахын тулд визний материалыг шалгах явцад нэмэлт бичиг баримт шаардаж болно.
  • Бичиг баримт тус бүрийн хүчинтэй хугацаа нь үйлдсэн өдрөөсөө эхлээд 3 сар(эрүүл мэндийн магадлагаа 6 сар)-ын хүчинтэй ба дээрх бичиг баримтаас гадна гэрлэлтийн үнэн бодит байдлыг шалгахад туслах материал болгон өөрсдийн нотлох материал(хамтдаа авахуулсан зураг, утсаар ярьсан жагсаалт)-ыг бүрдүүлж өгөх нь визний хариунд эерэг нөлөө үзүүлж болно.