Бизнес /C-3-4/

БИЗНЕС (C-3-4)

 

  1. Олгох хүрээ : Зах зээлийн судалгаа, ажил хэргийн холбоо тогтоох,хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, тоног төхөөрөмжийн импорт, экспорттой холбоотой суурилуулах, засвар үйлчилгээ хийх, шалгах, ажиллах горимыг сурах бусад үүнтэй адил зорилгоор богино хугацаагаар оршин суух иргэн
  2. Визний төрөл ( Хүчинтэй хугацаа / оршин суух хугацаа ) :
  • Богино хугацааны виз : 3сар / 90хоног
  • Хоёр удаагийн дабль виз: 6сар / 90хоног
  • Олон удаагийн виз: 1жил, 3жил, 5жил

 

< Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт >

  1. Виз мэдүүлгийн мягт + Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 1%
  2. Гадаад паспорт ( Хүчинтэй хугацаа 6сараас дээш )
  3. Бизнесийн зорилгыг нотлох бичиг баримт
  • Худалдах, худалдан авах гэрээ, үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө, B/L, экспорт, импортын лиценз,  НӨАТ-ын баримт, валют солиулсан бичиг
  1. Эдийн засгийн чадвар нотлох бичиг баримт
  • Аж ахуйн нэгжийн захирал : Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь + Байгууллагын татварын тодорхойлолт (Сүүлийн хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000₮-с дээш)
  • Байгууллагын ажилтан : Ажлын газрын тодорхойлолт + Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь + Нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн 1жилээр (Тухайн байгууллагадаа 1-с дээш жил ажилласан , үүнээс сүүлийн 6 сарын цалингийн хэмжээ сар бүр 500,000₮-с дээш байх )
  • Бусад тохиолдолд : Виз мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хуулга /Виз мэдүүлэгчийн зөвхөн өөрийн нэр дээрх данс байх,хамтран эзэмшигч байхгүй байх  / 
  1. Гэрлэлтийн бүртгэлтэй эсэх лавлагаа
  • 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхдийн хувьд төрсний бүртгэлийн лавлагаа
  1. Цагдаагийн газрын тодорхойлолт (18-аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)
  2. Солонгост байрлах газрын хаяг , утасны дугаар