БОГИНО ХУГАЦААНЫ УРИЛГА (C-3-1)
|
1) Олгох хүрээ: - Богино хугацааны урилга (C-3-1), богино хугацааны бизнес(C-3-4) ангилал нь виз мэдүүлэгчийн мэдүүлгийн маягт дээр бичсэн зорчих зорилго болон бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэгдэнэ.
2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/оршин суух хугацаа): - Богино хугацааны виз - 3 сар/90 хоног
※ Урилга нь invitation letter –ийн утгыг агуулах ба визний зөвшөөрөл биш болно. <Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт> 1) Виз мэдүүлгийн маягт (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг) 2) Гадаад паспорт/ хуулбар 1 хувь 3) Цагдаагийн газрын тодорхойлолт (18 –аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна) 4) Гэрлэлтийн лавлагаа - 19-өөс доош насны насанд хүрээгүй хүүхдийн хувьд төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбарын хамт) 5) Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
- Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх), компаны захиралаар томилогдсоноос хойш 6 сар болсон байх.
- Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх)
- Бусад : Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (Хамтран эзэмшигч байх боломжгүй) (2019.9.16-аас хэрэгжинэ) ※ Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх
※ Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр(E-9-1 ангилал) ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулгыг мэдүүлэх (банкны гүйлгээний баримт эх хувь) (2019.9.16-аас хэрэгжинэ)