Эмчилгээ /C-3-3/

ЭМЧИЛГЭЭ ( C-3-3)

 

  1. Визний төрөл (хүчинтэй хугацаа/оршин суух хугацаа):
  • Богино хугацааны виз (S) : 
  1. БНСУ-д өмнө нь эмчилгээний (C3-3) визээр 2 ба түүнээс дээш удаа зорчсон иргэн / Зөвхөн өвчтөнд хамаарна.
  2. Үзлэг / мэс засал /-ийн төлбөрт 10,000,000 вон ба түүнээс дээш хэмжээний төлбөр урьдчилан төлсөн иргэн / Зөвхөн өвчтөнд хамаарна /                                                                                              -Төлбөр шилжүүлсэн баримт, дансны хуулга, карт болон бэлэн мөнгөний орлогын баримт гэх мэт (Төлбөр төлөгч, хүлээн авагчийн нэр бичигдсэн байх)                                                                                - Шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийн нэрээр шилжүүлсэн байж болно
  3. БНСУ-д мэс засал хийлгэх иргэн / Зөвхөн өвчтөнд хамаарна / ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн онош болон БНСУ-ын эмнэлгийн мэс засал хийлгэх цаг захиалгын бичигтэй байх
  4. Яаралтай, хүнд өвчтөн / мэс засал хийлгэх / болон түүний асран хамгаалагч / Шууд хамаарал бүхий гэр бүлийхэнд хамаарна / Үүнд : Эхнэр/ нөхөр,  эцэг/эх, төрсөн хүүхэд хамаарна/                           ※ Асран хамгаалагч: Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт өгөх                                                 ※Асран хамгаалагч өвчтөнтэй хамт хилээр нэвтрэхгүй тохиолдолд эмчилгээний виз         мэдүүлэх боломжгүй 
  5. Өндөр насны тэтгэвэрт гарсан өвчтөн / Зөвхөн өвчтөнд хамаарна /
  6. Сүүлийн 2 жилийн дотор 1-ээс дээш удаа БНСУ-д мэс засал хийлгэж байсан иргэн / Зөвхөн өвчтөнд хамаарна /
  7. БНСУ-ын сайн дурын байгууллагын тусламжтай үнэ төлбөргүй мэс засал хийлгэх иргэн түүний асран хамгаалагч / Шууд хамаарал бүхий гэр бүлийхэнд хамаарна /Үүнд : Эхнэр/ нөхөр,  эцэг/эх, төрсөн хүүхэд хамаарна/

 

< Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт >

  1. Виз мэдүүлгийн маягт + Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 1%
  2. Гадаад паспорт ( Хүчинтэй хугацаа 6сараас дээш )
  3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
  4. Гэрлэлтийн бүртгэлтэй эсэх лавлагаа (18-аас доош насны насанд хүрээгүй хүүхэд төрсний бүртгэлийн лавлагаа)
  5. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт (Байгууллагын ажилтан: ажлын газрын тодорхойлолт+нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн 1 жилээр авах, ААН захирал: ААН гэрчилгээний хуулбар+татварын тодорхойлолт сүүлийн улирал, сүүлийн 6 сарын дансны хуулга) Санхүү нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух зардал төлөх чадварыг нотолж байх. 
  6. Өвчний түүх эх хувь(эмнэлэгт үзүүлсэн карт, MRI болон өвчтөнг нотлох бүх бичиг баримт)
  7. Өргөдөл(өвчтөний онош биеийн байдал, очоод ямар эмчилгээ хийлгэх зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй бичиж өгөх)
  8.  Виз мэдүүлэгч тус бүр ХХБ-нд 57,000 төгрөг тушаасан баримт
  • Гэрлэлт, төрсний бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагаа зэрэг бүх лавлагааг e-mongolia цахим бүртгэлийн сангаас авна уу

Ерөнхий / зайлшгүй шаардлагатай / бүрдүүлэх материал

  1. БНСУ-дахь эмнэлгийн цаг авсан бичиг болон урилга / өвчтөний онош болон өвчтөний мэдээлэл, хийгдэх эмчилгээ, хугацаа, холбогдох нэмэлт мэдээллийг зэргийг заавал тусгасан байх/
  2. БНСУ-дахь эмнэлгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. БНСУ-дахь эмнэлгийн гадаад өвчтөн хүлээж авах эрх бүхий байгууллагын гэрчилгээ
  4. Монгол эмнэлгийн онош дараах нэр заасан эмнэлгээс авах / ЭСЯ-аас заасан монгол эмнэлэг/ : ГССҮТөв , Хавдар Судлалын Үндэсний Төв, Улсын 1.2.3-р төв эмнэлэг ,  Интермед, Грандмед, Улаанбаатар Сонгдо/Эмнэлгийн тамга болон эмнэлгийн даргын гарын үсэгтэй байх /

※ Эрхтэн, үр шилжүүлэн суулгах гэж буй тохиолдолд Монгол улсын Донорын тухай хуулийн 18.2 дахь заалтын дагуу:

1) Амьд донор болон реципиентийн хоорондын хамаарал бүхий лавлагаа (Төрөл садангийн лавлагаа)

2) Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатайг тодорхойлсон онош, эмнэлгийн дүгнэлт

3) Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны тодорхойлолт (Элэг, бөөр, зүрх, уушиг, нойр булчирхай, нарийн гэдэс, үр шилжүүлэн суулгах тоиолдолд) ☞ ЭСЯ-наас заасан Монгол эмнэлэг: Гэмтэл Согог Судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг (Эмнэлгийн дэд даргын гарын үсэг зурагдсан байх)

※ БНСУ-д оршин сууж буй сүрьеэгээр өвчилсөн иргэн асран хамгаалагчаа урьж буй тохиолдолд сүрьеэгийн шинжилгээний бичиг

※ Асран хамгаалагч өвчтөнтэй хамт хилээр нэвтрэхгүй тохиолдолд эмчилгээний виз мэдүүлэх боломжгүй

※ Материал шалгах явцад нэмэлт бичиг баримт шаардах боломжтой

※ Виз мэдүүлэгч нь өөрийн эмчилгээний зорилго болон асран хамгаалагчийн зорчих зорилгыг тодорхойлсон нотлох бичиг баримтыг нэмэлтээр хавсаргаж болно